Название: Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол
Автор: Paul Valent
Издательство: Tektime S.r.l.s.
Жанр: Личностный рост
isbn: 9788835421696
isbn:
Тэднийг устгахын өмнө сэтгэцийн өвчнүүд, амиа хорлолт, даралт ихсэх, ангина нэмэгдсэн гэж бүртгэгджээ. Бөөнөөр хорих лагерьт хоригдлуудын тэн хагас нь хэдхэн долоо хоногийн дотор нас баржээ. Musselmen-масселмен гэж нэрлэгддэг зарим нь амьд үхсэн хоёрын хооронд явдаг байв. Тэд эцэнхий, хөгшин төрхтэй, сэтгэл хөдлөлгүй, танин мэдэхүйн хомсдолтой хүмүүс юм. Тэдний амьд үлдэх рефлекс байхгүй болж хүний сүг болсон байдаг. Дийлэнх нь үхсэн. Тэдний шаналал дайны цөхрөлтэй адил байсан боловч тэд өөр нэг туйлын хүнд түвшний цочролд оржээ.
Холокостыг амьд үлдэж чадсан хүмүүс аз жаргал, шийдэмгий байдал, итгэл найдвар, утга учраа хадгалан үлдэж чадсан юм. Гэсэн хэдий ч дайны дараа тэд олон төрлийн биологи, сэтгэл зүй, нийгмийн өвчнөөр шаналж байв. Дараагийн хэдэн арван жилийн турш тэдний өвчлөл, нас баралтын түвшин бусад хүн амаас өндөр байв.
Холокостын Сэтгэл Зүйн үр дагавар, асар их байсан боловч дахиад хорин жил үгүйсгэгдэв. Эхэндээ бие махбодийн шинж тэмдгүүдийг хүлээн зөвшөөрсөн. Эцэст нь Холокостоос амьд үлдэгсэд олон төрлийн асуудал бэрхшээл, шинж тэмдгүүдтэй болох нь тодорхой болсон.
Амьд үлдэгсэд эвлэршгүй хохирол, амьд үлдэгсдийн гэмшил, уур уцаар, цөхрөл, сэтгэлийн хаямрал, сэтгэл зүйн өвчин болон зорилго учраа алдах өвчнөөр зовж шаналсан байдаг. Тэд хурдхан гэрлэж, үр хүүхэдтэй болж, шаргуу хөдөлмөрлөснөөр утга учраа олох гэж оролдсон байдаг.
Хүүхэд. Холокостод нэг сая таван зуун мянган хүүхэд үрэгдсэн. Амьд үлдэгдсдийн ихэнх нь эцэг эхээсээ хагацсан, үл таних хүмүүсийн нуусан хүүхдүүд байв. Хүүхдүүд мэдрэмжээ дарж, туйлын дуулгавартай байж тэдний зовлонгийн гайхамшигт төгсгөлийг өдөр тоолон хүлээн амьдарч байв.
Дайны дараа, хүүхдүүдийн зовлонг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Тэд хүлээн зөвшөөрөгдөхгүй байгаа, хэдий нийтэд дэлгэгдсэн ч гэсэн дайны зовлонгийнхоо талаар дуугүй байж, мэдэгдэхгүй байх ёстой болов. Тэд алдагдсан хүсэл мөрөөдөл, хүүхэд насныхаа талаар чимээгүй байв. Манай зохиогчийн нэгэн адил (PV), Холокостоос амьд гарсан хүүхдүүдийг 1990 оны үед буюу тухайн хүүхэд тавь хүрч байхад л (Валент, 1994) хүлээн зөвшөөрсөн. Ингэж байж л тэд цочрол, сэтгэлийн шаналалаа илэрхийлж эхэлсэн.
Хоёр дахь үеийн амьд үлдэгсэдэд эцэг эхээр нь дамжиж маш хүчтэй нөлөөлсөн. Хүүхдүүд өөрсдөд нь ойлгомжгүй сөрөг сэтгэл хөдлөл, мэдрэмж, дүр зураг, шүүлт, хандлагыг сэтгэлдээ тээн авч явдаг, харин хүүхдүүд нь илэрхийлээд байхад эцэг эх нь дайны зовлонгоо нуух талаар дуугүй байхаар хуйваллдаг.
Гэмт хэрэгтнүүд ба тэдний хүүхдүүд. Нацист Германууд туйлын аймар хүчирхийлэл, харгислал үйлдсэн боловч Вьетнамд бүртгэгдсэн харгислал гэх мэтээр дахин тохиолдож болно.
Хүчирхийллийн өмнөх нөхцөл бол цочролынхтой адил өргөн цар хүрээтэй байдаг. Гэр бүлийн харилцаа холбоо муу, ядуурал, нийгмийн хямрал эмх замбараагүй байдал гэх мэт. Эдгээрээс айдас, бүлэглэлийн дарамт шахалт, хүнлэг бус байдал үүсч, энгийн байдалд жигшмээр харгислалыг оппортунизм СКАЧАТЬ