Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол. Paul Valent
Чтение книги онлайн.

Читать онлайн книгу Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол - Paul Valent страница 3

Название: Цар Тахлын Үе Дэх Стресс Ба Цочрол

Автор: Paul Valent

Издательство: Tektime S.r.l.s.

Жанр: Личностный рост

Серия:

isbn: 9788835421696

isbn:

СКАЧАТЬ Дайн ёс суртахуун ямар чухал болохыг харуулж өгсөн. Morale-Ёс суртахуун бол чухал зорилго биелүүлэх урам зориг болон үүнийг хийх нэгний чадварт итгэх итгэлээс бүрддэг. Мөн өөрийгөө нэг бүлгийн нэгэн хэсэг гэж ухамсарлаж тухайн бүлэг өөрөөс нь илүү чухал гэдгийг ойлгосон бие хүнээс бүрддэг. Бүлэг бол бие нь удирдагч бол толгой нь гишүүн нэгэн бол биеийн хэсэг юм. Ёс суртахын бол устаж сүйрэх зовнилын ерөндөг байсан юм.

      Зорилгоо алдаж нөхдөө алдсанаар итгэл найдваргүй болж ёс суртахууны доголдолд ордог. Тухайн анги нэгтгэл цэргийн удирдлагаа алдана. Хувь хүмүүс ч ямар нэг шалтгаангүйгээр аюулт ертөнцөд хаягдсан мэт санагддаг. Сахилга бат алдагдаж, оффицерууд өөрийн хүмүүстээ алагдаж, харгислал гарав.

      Дэлхийн Нэгдүгээр Дайныхтай адил, Гринкер, Шпигел нар (1945) Кардинерын сэтгэцийн цочролд өртсөн цэргүүдийн олон янзын хариу үйлдлүүдийн дүгнэлтийг баталгаажуулав. Тэд ‘дайны сэтгэл гутрал’ гэдгийг ‘сэтгэл зүйн болон сэтгэц-биеийн шинж тэмдгүүдийг харуулах жагсаалт, дасан зохицоогүй байдал’ гэж үзжээ. Сэтгэл хямрал, хийрхэл, соматик-биений шинж тэмдэг, айдас зэрэг бүх шинж тэмдгүүд байх нь цэргүүдийн даван туулсан сэтгэлийн цочролын хувьд илүү ойлгомжтой байв.

      Бартемейер эт ал (1946) нь Гринкер ба Шпигел нарын олж мэдсэн зүйлд дайны талаархи сэтгэцийн цочролын эцсийн тодорхойлолт дүр зургийг нэмж оруулав. Тэд үүнийг ‘combat exhaustion’ буюу ‘дайны цөхрөл’ гэжээ. Үүний онцлог шинжүүд нь ядаргаа, удаашрал, хүндрэлийн хам шинж-ганцаардал, ёс суртахуунгүй байдал, төвлөрөл болон сонирхол буурах явдлууд байв. Үүний үр дүнд ярайтал алхаж байх залуу цэргүүд маш их ядарч туйлдаж гөлөрсөн хөгшин хүмүүс шиг харагддаг.

      Дайны-Дараа. Эхний удаад эргэж ирсэн цэргүүдэд ихээхэн анхаарал тавьж байв. Дайн байлдаанаас хол байх үед нь олон цэргүүдийн шинж тэмдэг илрэхгүй, тодорхойгүй байгаа нь тодорхой болжээ. Хэдэн арван жил ч илрэхгүй байж болно. Түүнчилэн, дайны дараа хэдэн сар, хэдэн жилийн дараа шинж тэмдгүүд нь гэнэт илэрч болно. Дайны тодорхой шинж тэмдгүүд нь одоо ч гэсэн иргэний стресс болон цочролтой уялдан илэрч болно.

      Сэтгэцийн Эрүүл Мэндийн Мэргэжилтнүүд. Анх удаа сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд ч өөрсдөө судалгаанд хамрагдсан. Ихэнх эмч нар өөрсдийгөө war effort-дайны хүчин чармайлтын нэг хэсэг гэж үзэж байжээ. Тэд сэтгэл гутралыг үгүйсгэж; харин тэд цэргүүдээ илүү их хүч чармайлт гаргахыг уриалж хүчин чармайлт нь бүтэлгүйтвэл баашлаж байна гэх зэрэг хайхрамжгүй онош тавьдаг байна. Дахиад л бид улс төрийн хүчээр сэтгэц шинжлэх ухааны асуудлыг хэрхэн гуйвуулж байгаа харж байна.

      Вьетнамийн Дайн. Ялагдал хүлээснээр, ёс суртахуунгүй байдал нь дэг журамгүй болгож, хар тамхи мансуурах бодист донтох, тэмцэхээс татгалзах, офицеруудыг хөнөөх, харгислал үйлдэхэд хүргэсэн. Субьектив байдлаар цэргүүд хөндийрч байгаа мэдрэгдэж, гөлрөө (ганцаардах), уур уцаартай болох, гэмших, итгэл хайргүй болж байв. Тэд шударга ёс, ёс суртахуун, утга учир, зорилгогүй болж байлаа.

      Эргэж ирсэн СКАЧАТЬ