Название: Эндүүрэл
Автор: Owen Jones
Издательство: Tektime S.r.l.s.
Жанр: Современная зарубежная литература
isbn: 9788835424222
isbn:
Меган ба Төөрсөн Муур
Меган ба Хотын Захирагч
Меганы Царай Егөөдөл
Меганы Өвөө Эмээгийн Айлчлал
Меганы Аавын Өвдөлт Ill
Меган Амралтанд Явав
Меран ба Хулгайч
Меган ба Дугуйчин
Меган ба Хөгшин Хатагтай
Меганы Цэцэрлэгт Хүрээлэн
Меган Зоопарк Явсан Нь
Меганы Явган Аялал
Меган ба W. I. Тогоочийн Тэмцээн
Меганы Жолоодлого
Меган Дарвуулт Онгоц Дээр
Меган Карнивал Дээр
Меган Зул Сарын Баяр Дээр
1 ӨГҮҮЛЭХИЙН УЧИР
Тус хэвлэлийг чадах чинээгээрээ миний амьдралд тусалдаг, үүгээрээ ах дүү бид нарыг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эх Колин болон Марион нарыг минь баярлуулж байдаг хайрт гэргий Праном Жонсод зориулж байна. Буян нь дэлгэрэг.
1 ТАЛАРХАЛ
Шаргуу хөдөлмөрч эхнэр Праном болон хавтасны зураг загварыг хийхэд тусалсан найз Лорд Дэвид Проссерт талархалаа илэрхийлье.
1 УРМЫН ИШЛЭЛҮҮД
“Сонссон зүйл болгондоо шууд бүү итгэ,
Хүний хэлсэн болгонд, цуурхал бүрт нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Та шашны ном судраасаа уншсан болгондоо нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Ахмадууд, багш нарын эрх мэдэлд нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Үеэс үед дамжин ирсэн уламжлалд нягтлалгүйгээр шууд бүү итгэ,
Гэвч ажиглалт шинжилгээ хийсний дараа, аливаа зүйл үндэслэлтэй нийцэж, хэн нэгэн болоод бүгдэд сайн сайхнаар нөлөөлж байвал түүнийг хүлээн авч түүнд нийцүүлэн амьдар”
Гуатама Будда
––
Дуу хоолой нь салхинд гардаг Агуу Сүнс, намайг сонс. Намайг хүч чадал эрдэм мэдлэгээр өсгөөч.
Улаан ягаан нар жаргах бэлгийн нүдийг хайрлаач. Таны өгсөн зүйлсийг миний гар хүндэтгэн авах болтугай.
Олон зууны тэртээх хүмүүст зааж сургасан шиг навч, чулуу болгоны доор нуугдсан нууцуудыг надад зааж өгөөч.
Хамгийн том дайсан болох өөртэйгээ тулалдахын тулд (ахынхаас их биш) өөрийн хүчээ ашиглая .
Дэлхий дээрх амьдрал минь нар жаргахтай адил алга болоход миний Сүнс ичгүүргүйгээр танд эргэж очихын тулд би үргэлж чиний өмнө цэвэр гар, нээлттэй сэтгэлээр үг хэлэхийг зөвшөөрөөч..
(Sioux-ийн уламжлалт залбиралд үндэслэсэн)
1 1 ХОБСОНЫ СОНГОЛТ
Меган дахиад л нулимс бүлтэлзүүлэн нүүрсний зооринд түгжигдэв. Тэр дөнгөж арван хоёрхон настай, ээж нь яагаад түүнд ийм аймар зүйл хийж байгааг тэр ойлгохгүй байв. Өмнө нь тав зургаан удаа ингэж зооринд түгжигдэж байсан ч түүний аав энэ талаар юу ч мэдээгүй гэж тэр боджээ. Тэр аавдаа хэзээ ч энэ талаар хэлж байгаагүй бөгөөд түүний ээж ч энэ талаар хэлэхгүй гэдэгт итгэлтэй байв.
Меган ээжтэйгээ бие биенээ доош хийхгүй байх аман бус тохиролцоотой байгаа ч тэр дахиад л, бохир тоостой орчинд хэний ч мэдэхгүй аймшигт амьтадтай зооринд хоригдож байна.
Тэр өөрөө ч мэдсэнгүй. Түнэр харанхуйн дунд ээжээсээ гаргаж өгөөч гэж уйлж гуйх чадалгүй болов. Урьд нь тэгэж гуйдаг байсан боловч түүний ээж суллагдах болзол гэж үндэслэлгүй шаардлага тавьдаг байжээ. Түүний мэдэх шаардлагууд нь охин биелүүлж чадахааргүй, оролдлого хийж үзэхэд ч маш хүнд шаардлагууд юм.
Заримдаа, тохиролцоог анхаарч үздэг цор ганц хүн нь өөрөө юм шиг санагддаг байв.
Өөрөө ч мэдэлгүй, түүний нулимс дахин хацрыг нь даган урсаж, түүний нүүрэн дээрх тоосон дээгүүр үл мэдэгдэм зураас татуулан, нүүрсний тоосыг урсган сурагчийн форм дээр нь унагав. Тэр үнэхээр их уйлав. Түүнийг маш сайн ойлгодог ээж нь ганц охиндоо яаж ингэж бүдүүлэг хандана вэ?
Ээж нь зоорины хаалганы хажуугаар өнгөрөхдөө хаалгыг нь тоос сорогчоор албаар цохиход Меган өөрийн эрхгүй үсрэв. Тайтгар төрүүлэх сүүмэлзсэн гэгээ ч байхгүй, тэгээд ч тэр өөртөө хамгийн их тус болох зүйлийг хийж нүүрсний овоолог өөд зүтгэж хана хүрээд дараа нь баруун талруугаа зүтгэж буланд хүрэв.
Тэр хувцсаа хөлд тээг болгохгүйн тулд урт даашинзаараа хөлөө ороон хумиж тогтоов. Тэр цамцныхаа бүх товчийг товчлоод, оймсоо татаж, свитер цамцаа толгойдоо углаж, гараа ханцуйдаа хийв. Ингэснээр Меган нүүрсний зооринд байх амьтдаас аюулгүй болгоно гэж мэдэж байв. Тэр сүнс, СКАЧАТЬ